Өндөр харагдахын тулд...

0
Эхлээд өөрөө цэх байх дасгал хийх хэрэгтэй. Энэ нь таныг мэдэгдэхүйц өндөр харагдуулна.


Бие барьсан хувцас

 Ихэнх хүмүүс биенд эвтэйхэн гээд бариу хувцас өмсдөг. Гэхдээ яг таарсан хувцас өмсөх нь хамгийн чухал. Энэ нь  биеийн шугамыг тодотгож өгдөг ба  биеийг өндөр болгон харагдуулдаг.

Өнгөний сонголт
Өндөр харагдахад өнгөний сонголт маш чухал . Хувцасны өнгө нэг нэгэндээ  ууссан байх хэрэгтэй. Энэ нь таныг урт өндөр харагдуулна.
 Үсний засалт
Гурвалжин болгож самнах нь  арай өндөр харагдуулдаг байна. Нэг талаасаа их үс аваад нөгөө тийш нь товойлгон самнавал мөн  өндөр харагддаг байна.

Аль болох өнгө өнгийн хувцаснаас татгалзах хэрэгтэй. Нэг өнгийн хувцас  нь өндөр харагдуулах болно.

 Хэрвээ  хүрэм өмсөж байгаа бол товчлохгүй байх хэрэгтэй. Хэрвээ судалтай хувцас өмсөж байгаа бол босоо судалтай байвал зүгээр.

Хэрвээ ороолт зүүж байгаа бол босоо  судалтай ороолтыг чанга ороож доош нь унжуулаарай.
.
Өргөн бүс зүүх хэрэггүй. Энэ нь таныг илүү богино харагдуулах болно.

Мэдээж өндөр өсгийтэй гутал өмсөж болно.
Мөн  нэхмэл хувцаснуудыг өмсөхгүй байх хэрэгтэй.
Ингээд хамгийн сүүлд нь жингээ хасах хэрэгтэй гэж зөвлөж байна.

0 comments:

Post a Comment