Эхлэлийг нь мартсан зохиол

0
Зохиол ингэж төгсөнө. Тэр хоёр үнсэлцээд. Зовжээж нэг юм таарсан бололтой. Хэл амаа ойлголцсон бололтой дог шүү. Инээлдээл мишээлдээл байхын. Зохиолын  өрнөл хэсэгт. Тэр хоёр.
Төөрөөл төөрөөл, зөрөөл зөрөөл. Нэг нь булангаас гарч ирлээ нөгөөх нь эсрэг булан руу орчих жишээтэй. Машины цонхны шил доошилно. Нөгөөхөө олж харах гэнэ. Өнөөх нь нүдний хар шилээ зүүчихнэ. Тэгээл байхгүй байна гээл шилээ хаана. Хар шилээ нөгөөх нь авий даа гээд авчихна. Дэлгүүрт орно. Орох гэсэн зааврын доогуур өнөөх нь орно. Гарах гэсэн заавартай хаалгаар тэр нь гараад явчихна. Зохиолын дунд энэ мэт зүйл тохионо.
Одоо Өрнөл хэсэг нь. Яг таарах гэнэ. Бас л таарсангүй. хахахаха. Дандаа зөрөлдөлт. Нэг нь өндөр. Нөгөө нь намхан. Олон бужигнасан хүмүүс тэдэнд саад хаалт болоод харагдуулсангүй гэх мэт.
Тэгсэн яг таарах гэж байв. Урд урдаасаа хэдхэн митрийн зайтай өөд өөдөөсөө айсуй. Харцууд нь яг тулгарах мөчид. Нэг нь унана. Халтираад. Эмэгтэй нь.
-         Тэнэг  унадаг хүүхэн бэ гэж нөгөөх нь бодно.
Унасан эмэгтэй уйлна. Гараараа нүүрээ таглачихаж. Яаж хархав дээ.
Зохиол эхлэхэд тэр хоёр ямар байсан юм болоо?
Мартчихаж ээ...

0 comments:

Post a Comment