LOVE...

Хараацай шувуу нэг залууд дурлажээ. Өдөр бүр түүний цонхон дээр суун хардаг байлаа.
Нэг өдөр зоригоо чангалан түүнд “ залуу минь би чамд дурлажээ. Өдөр бүр зөвхөн чамайг харахаар цонхон дээр чинь ирж суудаг” гэж хэлжээ.
Залуу ихэд уурлан “ чи бол шувуу , би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах билээ? “ гээд хөөн явуулжээ.
... Гэтэл хараацай эргэж ирээд “ би чамд ерөөсөө саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болъё “ гэхэд залуу огт халгаасангүй.
... Хараацай дахин эргэж ирээд “ Залуу минь гадаа хүйтэрч байна , чамтай найзууд болцгооё , намайг гэртээ оруулахгүй бол хөлдөх нь байна , намайг аваач дээ” хэмээн гуйсаар байлаа.
Гэсэн хэдий ч залуу түүнийг хөөгөөд бүх цонхоо хаажээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа залуу ихэд гэмшин зун болмогц залуу бусад хараацайнуудаас түүнийг асууж сурагласан боловч хэн нь ч түүнийг хараагүй байв. Эцэст нь залуу мэргэн ухаантан дээр очиж бүх зүйлийг хэлжээ.
... Мэргэн ухаантан “ Хараацай 6 сарын настай байдаг. Амьдралд зарим боломж ердөө ганц л удаа гарч ирдэг. Ашиглахгүй бол нисээд явчихдаг. Түүнтэй адил зарим хүмүүс амьдралд ганц л удаа учирдаг. Үнэ цэнийг нь мэдрэхгүй бол нисэж яваад хэзээ ч дахиж эргэж олдохгүй”.
Юмыг мэдэрч тунгааж бай! Чи амьдралдаа хэдэн хүний үнэ цэнийг мэдрэлгүй явуулсан бэ?
Чамд эргээд ирэх болов уу? Дахиж гарч ирэх болов уу???